1. Анкетын сонгон шалгаруулалт
Таны ирүүлсэн анкет нээлттэй зарлагдсан ажлын байрны шаардлагад нийцэж буй эсэхийг хянаж, эхний шатны шалгаруулалтыг хийнэ.
2. Шалгалт
Ажил горилогчийн оюуны чадамжийг үнэлэх IQ тест болон тухайн ажлын байранд шаардлагатай мэргэжлийн ур чадварыг шалгах шалгалтыг өгнө. Шалгалтын үр дүнд үндэслэн дараагийн шатанд тэнцсэн эсэхийг тодорхойлно.
3. Эхний шатны ярилцлага
Энэ шатанд ажил горилогчтой тухайн ажлын байрны шууд удирдлага болох хэлтсийн дарга болон хүний нөөцийн менежер ярилцлага хийнэ. Ажил горилогчийн ур чадвар, мэргэжлийн туршлага болон байгууллагын соёлд хэрхэн нийцэхийг үнэлэхэд анхаарна.
4. Эцсийн шатны ярилцлага
Эхний ярилцлагад тэнцсэн ажил горилогчтой Ерөнхий захирал эцсийн ярилцлага хийнэ. Энэ шатанд ажил горилогч байгууллагын урт хугацааны зорилго, үнэ цэнэд хэр нийцэхийг үнэлж, албан тушаалд тохирсон шийдвэр гаргана.
5. Шийдвэр гаргалт
Ажил горилогчийн өмнөх шатны шалгалт, ярилцлагын дүн, ажлын байрны шаардлагад нийцэх байдал зэргийг үндэслэн эцсийн шийдвэрийг гаргана. Тэнцсэн ажил горилогчид ажлын санал хүргүүлж, хамтран ажиллах боломжийг олгоно.