Smart Software Group
Смарт Софтвэйр Группын түүх нь 2014 онд үүсгэн байгуулагдсан анхны компани болох Смарт Ложик ХХК-аас эхэлсэн билээ. Тус компани нь Монголын мэдээллийн технологийн салбарт хүч түрэн гарч ирсэн анхдагчдын нэг бөгөөд программ хангамжийн хөгжүүлэлт, мэдээллийн технологийн үйлчилгээ, мэргэжлийн сургалт зэрэг чиглэлээр үр дүнтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэр цагаас хойш бид технологийн шинэчлэл, инновацийн хөгжлийг манлайлан, эрч хүчтэйгээр урагшилж, өнөөдрийн Смарт Софтвэйр Группын үндэс суурийг тавьсан юм. Бид программ хангамжийн хөгжүүлэлт, мэдээллийн технологийн цогц үйлчилгээ, мэргэжлийн сургалт чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн 3500 гаруй байгууллагад цогц системүүдийг амжилттай нэвтрүүлээд байна. Бидний боловсруулсан SMART ERP систем нь 60 гаруй дэд систем бүхий, байгууллагын үйл ажиллагааг бүх талаар автоматжуулдаг, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт хийх боломжийг олгодог орчин үеийн цогц шийдэл юм. Манай хамт олон тасралтгүй хөгжиж, инновацийг урагшлуулах чин хүсэлтэй, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий, хөдөлмөрч хүмүүсээс бүрддэг. Смарт Софтвэйр Групп нь зөвхөн технологийн бүтээгдэхүүн нийлүүлдэг компани биш, харин мэдлэг, ур чадвар болон бүтээлч байдлыг дэмжих, хөгжих боломжийг олгодог ажлын орчин юм. Манай багт нэгдэхийн давуу талууд: • Мэргэжлийн өсөлт: Бид ажилтнууддаа байнгын сурч хөгжих боломжийг олгон, дэлхийн хэмжээний технологи, програмчлалын чиглэлээр сургалтууд явуулдаг. • Шинийг эрэлхийлэгч орчин: Бид инновацид төвлөрсөн уур амьсгалыг бүрдүүлэн, технологийн хөгжлийн тэргүүн эгнээнд байж, хамтдаа хөгжих боломжийг олгож байна. • Найдвартай хамт олон: Манай хамт олон бол хамтын ажиллагаа, дэмжлэг, уян хатан байдлыг эрхэмлэдэг, ажилдаа дуртай мэргэжилтнүүдээс бүрддэг. • Ажлын уян хатан байдал: Орчин үеийн ажлын орчинд нийцсэн уян хатан ажлын цаг, зайнаас ажиллах боломжийг бид ажилтнууддаа олгодог. • Тав тухтай орчин: Манай оффис нь орчин үеийн загвар бүхий, ажиллахад тохиромжтой, тав тухтай орчныг бүрдүүлсэн. Бид ажлын бүтээмжийг дэмжих зорилгоор бүрэн тоноглогдсон хурлын танхим, амрах бүс, болон эрүүл хоолны сонголтууд бүхий цайны газрыг ажилтнууддаа санал болгодог. Оффисын маань орчин нь байгалийн гэрэлтүүлэг сайтай, тав тухтай суудал, технологийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангагдсан. Хүний нөөцийн бодлого, бенефитүүд: • Эрүүл мэнд, сайн сайхан байдал: Бид ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эрүүл мэндийн даатгалын багц санал болгодог. Мөн жил бүрийн эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ажилтнуудынхаа сайн сайхан байдлыг дэмжихэд анхаардаг. • Урамшуулал ба шагналын систем: Амжилттай ажилласан ажилтнууддаа улирал болон жилийн эцсийн урамшуулал, мөн олон төрлийн урамшууллын хөтөлбөрүүдээр шагнаж урамшуулдаг. • Боловсрол ба хөгжлийн дэмжлэг: Ажилтнуудынхаа ур чадварыг тасралтгүй дээшлүүлэхэд зориулан дотоод болон гадаад сургалтуудыг санхүүжүүлж, гадаадын хөтөлбөрт хамрагдах, мэргэжлийн сертификат авах боломжийг олгодог. • Сэтгэл зүйн дэмжлэг: Бид ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилгоор сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ажлын байрны стрессийг багасгахад анхаардаг. • Ажлын орчны дэмжлэг: Бид ажлын орчны тав тухыг сайжруулахад зориулсан хэрэгслүүдийг санал болгож, ажлын бүтээмжийг дэмжих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг. Хүний нөөцийн менежментийн гол статистикууд: • Жендэрийн харьцаа: Манай байгууллагын нийт ажилтнуудын 48% нь эмэгтэй, 52% нь эрэгтэй байна. • Ажилтнуудын сэтгэл ханамж: Манай байгууллагын дотоод судалгаагаар ажилтнуудын сэтгэл ханамжийн түвшин 92%-тай байна. • Ажилтнуудын тогтвор суурьшилтай байдал (Turnover Rate): Бидний жил тутмын ажилтны урсгалын хувь 4% бөгөөд энэ нь салбарын дунджаас доогуур үзүүлэлт юм. • Ажилтнуудын насны дундаж: Манай хамт олны насны дундаж 31 бөгөөд бид залуу, эрч хүчтэй, бүтээлч орчинг бүрдүүлдэг. • Ажилтны хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан хувь: Манай ажилтнуудын 75% нь жил бүрийн дотоод болон гадаад сургалтуудад хамрагдаж, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт авч байна. Компанийн гол статистикууд: • 80+ мэргэшсэн ажилтан: Смарт Софтвэйр Группын бүрэлдэхүүнд 80+ гаруй чадварлаг мэргэжилтнүүд ажиллаж байна. • 3500+ харилцагч байгууллага: Бидний боловсруулсан SMART ERP систем нь дотоодын 3500 гаруй байгууллагаын 30000 гаруй хэрэглэгчид амжилттай нэвтэрсэн. • 60+ дэд систем: SMART ERP систем нь 60 гаруй дэд системтэй бөгөөд байгууллагын үйл ажиллагааг бүх талаар автоматжуулдаг. • 10 жилийн туршлага: Манай групп нь 10 гаруй жил мэдээллийн технологийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Смарт Софтвэйр Группын нэг хэсэг болж, мэдээллийн технологийн ирээдүйн дэвшилд хувь нэмрээ оруулж, өөрийн карьераа дараагийн түвшинд хүргэхийг хүсэж байна уу? Бид таныг манай гэр бүлийн нэг хэсэг болж, хамтдаа илүү том зорилго руу тэмүүлэхийг урьж байна. Бидэнтэй нэгдээрэй, хамтдаа ирээдүйг бүтээцгээе!
Smart Software Holding LLC
Смарт Софтвэйр Холдинг ХХК нь охин компаниудын удирдлага, зохион байгуулалтыг хариуцан, тэдний үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай байлгах зорилготойгоор ажилладаг. Бид компаниудынхаа үйл ажиллагааг зохицуулж, хамтын өсөлт, хөгжлийг дэмжихэд чиглэсэн стратеги төлөвлөлт, нөөцийн хуваарилалт, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад онцгой анхаарч ажилладаг. Бидний зорилго бол охин компаниудынхаа менежмент болон үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хадгалж, бизнесийн хөгжлийг хурдасгах явдал юм.
Smart Logic LLC
Smart Logic LLC нь үндсэн ERP систем хөгжүүлэлтийн чиглэлээр ажилладаг бөгөөд үүнд Санхүүгийн бүртгэл (Financial Accounting), Санхүүгийн нэгтгэл (Financial Consolidation), Бизнесийн мэдээллийн шинжилгээ (Business Intelligence), болон Хүний нөөцийн удирдлага (Human Capital Management) зэрэг дэвшилтэт системүүд багтдаг. Бид бизнесийн байгууллагуудын хэрэгцээнд нийцсэн цогц шийдлүүдийг санал болгож, байгууллагын үйл ажиллагааг илүү үр ашигтай, ухаалаг удирдах боломжийг олгодог.
Smart T&C LLC
Smart Academy нь Smart ERP системүүд, Программчлал, Дата анализ, болон Програмчлал гэсэн дөрвөн чиглэлээр сургалтууд зохион байгуулж, чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг. Мөн бид Smart ERP системүүдийн мэдлэг шалгах тест боловсруулан, шалгалт авч, тухайн системийн мэдлэгийг баталгаажуулан сертификат олгодог. Энэ нь оролцогчдыг чадварлаг, баталгаатай мэргэжилтнүүд болгон бэлтгэхэд чиглэгдсэн юм.
Smart Distro Systems LLC
Smart Distro Systems LLC нь борлуулалт, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг импортлогч, үйлдвэрлэгч, дотоодын түгээлтийн байгууллагуудад зориулсан CRM (Харилцагчийн удирдлагын систем), Түгээлтийн удирдлагын систем, Захиалгын удирдлагын систем зэрэг бизнесийн чухал системүүдийг хөгжүүлж, байгууллагын үйл ажиллагааг оновчтой удирдах, харилцагчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн шийдлүүдийг санал болгодог. Үүний зэрэгцээ, бид эдгээр системүүдийн сургалт болон зөвлөгөө өгөх үйлчилгээг санал болгож, бизнесийн үйл ажиллагааг илүү үр ашигтай, бүтээмжтэй болгоход дэмжлэг үзүүлдэг.
Smart Intelligent Technology LLC
Smart Intelligent Technology LLC нь Low Code Development-д зориулсан Smart Enterprise Application Framework-ийг хөгжүүлдэг бөгөөд AI (Хиймэл оюун ухаан), Machine Learning (Машины сургалт), Cloud (Үүлэн технологи), RPA (Робот процесс автоматжуулалт), болон Blockchain зэрэг орчин үеийн технологиуд дээр судалгаа хийж, инновацийн шийдлүүдийг гаргадаг. Бид технологийн дэвшлийг ашиглан, бизнесийн үйл ажиллагааг хурдасгаж, илүү оновчтой шийдлүүдийг хэрэглэгчдэд хүргэх зорилготойгоор ажилладаг.
Smart ERP Pro Experts LLC
Smart ERP Pro Experts LLC нь Smart ERP системийг харилцагч байгууллагуудад төслийн удирдлагаар нэвтрүүлж, байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн оновчтой шийдлийг санал болгодог. Бид мэргэжлийн түвшинд сургалт, зөвлөгөө, аудитын үйлчилгээг үзүүлж, ERP системээр дамжуулан байгууллагын бизнес процесс, гүйцэтгэл, бодлого, дүрэм журам, менежментийг сайжруулахад чиглэсэн цогц үйлчилгээг хүргэдэг.
Smart Resto Systems LLC
Smart Resto Systems LLC нь зочлох үйлчилгээний салбарт тэргүүлэх инновацийг нэвтрүүлж, ресторан, зочид буудал, жуулчны бааз, амралт, сувиллын байгууллагуудад зориулсан цогц ERP систем-ийг хөгжүүлдэг. Бид үйл ажиллагааг илүү ухаалаг, үр ашигтай болгохын тулд дэвшилтэт технологийг ашиглан системээ боловсруулдаг. Түүнчлэн, зочлох үйлчилгээний бизнесийн хэрэгцээнд нийцсэн сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээгээр дамжуулан байгууллагуудын үйл ажиллагааг автоматжуулж, харилцагчийн туршлагыг сайжруулахад чиглэсэн шийдлүүдийг санал болгодог. Бидний зорилго бол зочлох үйлчилгээний салбарт инновацийн тэргүүн эгнээнд байж, дэвшилтэт технологийг бодит шийдлүүд болгон хувиргаж, бизнесийн өсөлтийг хурдасгах явдал юм.
Smart Retail Systems LLC
Smart Retail Systems LLC нь худалдааны болон эрүүл мэндийн салбарт инновацлаг шийдлүүдийг нэвтрүүлж, дэлгүүр, супермаркет, худалдаа үйлчилгээний байгууллагууд, мөн эмийн сан-д зориулсан цогц ERP систем-ийг хөгжүүлдэг. Манай ERP систем нь бизнесийн үйл ажиллагааг ухаалаг, автоматжуулсан, өгөгдөлд суурилсан шийдлүүдээр сайжруулж, байгууллагуудын гүйцэтгэлийг оновчтой удирдах боломжийг олгодог. Түүнчлэн, бидний боловсруулсан системүүд нь зөвхөн дижитал шилжилтэд амжилттай оролцохоос гадна, хэрэглэгчийн туршлагыг сайжруулж, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, зөвлөгөөний үйлчилгээг багтаасан цогц шийдэлтэй. Эмийн сангуудад зориулсан тусгайлсан шийдлүүд нь эрүүл мэндийн бүтээгдэхүүний удирдлагыг хялбарчилж, үйл ажиллагааг илүү хурдан, үр дүнтэй болгох зорилготой юм.